Улаанбаатар хотноо чөлөөт бөхөөр олон улсын оюутан залуус өрсөлдөнө

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-17 16:27:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш, Доктор Гонгорын Лхагвасүрэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээн эрэгтэй олимпын 6 жингээр 10 дугаар сарын 26-27-нд Улаанбаатар хотноо болно.


Тус тэмцээн Үндэсний биеийн тамирын дээд сургууль /ҮБТДС/-ийн хажууд Хүрд спорт зааланд болох бөгөөд ОХУ, Австрали, БНСУ, БНХАУ-ын тамирчид ирнэ. Энэ сарын 25-ны өдөр ҮБТДС-д 6 жинг үзэж, 2 кг-ын дээш, доош зөрүүтэй тамирчид тухайн жиндээ оролцож болно.


Тэмцээнд 1997 оны нэгдүгээр сарын 1-нээс 2002 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн 17-22 насны тамирчид оролцох боломжтой.

Холбоотой мэдээ