Америк, Хятадын Худалдааны хэлэлцээр амжилттай болов

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-10-11 12:33:49


Бээжин /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу пүрэв гаригт Америк, Хятадын дээд түвшний Эдийн засаг, худалдааны хэлэлцээр амжилттай болж өндөрлөв.

Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ “Америк, Хятадын дээд түвшний Эдийн засаг, худалдааны хэлэлцээрийн эхний өдөр маш амжилттай болж өндөрлөлөө” гэжээ.

Ерөнхийлөгч Д.Трамп баасан гарагт уг хэлэлцээрт Хятадын талыг даргалан оролцож буй Лю Хө-тэй уулзах юм.

Д.Трамп Цагаан ордоноос гарч явах үедээ сэтгүүлчдэд хэлэхдээ, “Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хө, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхизер, Сангийн сайд Мнучин нартай баасан гарагт хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. Энэ удаагийн хэлэлцээр бол энэ оны 7-р сараас хойш зохион байгуулж буй анхны удаагийн дээд түвшний хэлэлцээр болж байна. Өнгөрсөн 18 сарын хугацаанд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буй Худалдааны дайныг эцэс болгохын төлөө үүнийг хийж байна” гэв.

Ямартай ч одоогийн байдлаар талуудын хэлэлцээр амжилттай үргэлжилж байгаа бололтой.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ