“Хар-Ус нуурын шагшуурга” дуунд зориулсан хөшөө босгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-08 17:53:12

Ховд /МОНЦАМЭ/. “Хар-Ус нуурын шагшуурга” дуунд зориулсан хөшөөг Ховд аймгийн “Залаа Алтай” ХХК бүтээж нуурын хөвөөнд босголоо.   

Тэртээ 1959 онд Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан Ховд аймагт ирэхдээ “Хар-Ус нуурын шагшуурга” шүлэг бичиж, тухайн үед “Туяа” сэтгүүлд нийтэлж байжээ.

Улмаар Нэрт хөгжмийн зохиолч Ж.Шараа ая хийж, Ардын жүжигчин Б.Зангад дуулсан байдаг. Энэхүү бүтээл 50 гаруй жил ард түмний дунд дуулагдсаар байна.   

20 дугаар зууны шилдэг бүтээл болох “Хар ус нуурын шагшуурга” дууны хөшөөний нээлтэд нэрт хөгжмийн зохиолч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Шараа өөрийн биеэр оролцож хүндэтгэл үзүүллээ. Мөн аймаг орон нутгийн удирдах ажилтан, урлаг, спортын салбарын төлөөлөл оролцсон юм. 

Ховд аймгийнхан 200 гаруй зүйлийн шувуу, ургамал, амьтантай үзэсгэлэн төгөлдөр, өгөөж баян "Хар-Ус" нуур орчимд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.  



 

Холбоотой мэдээ