НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-30 21:44:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/ НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана албаны бусад хүмүүсийн хамт Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Тэд тус аймгийн ЗДТГ, ЭМГ, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд гэх мэт төрийн байгууллагуудтай хамтран “Орон нутгийн хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээний зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгууллаа. Уулзалтад нийт 70 гаруй хүн оролцож "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн дунд хугацаа буюу 2017 оноос өнөөдрийг хүртэлх хүрсэн үр дүнг үнэлэх, цаашид хөтөлбөрт өөрчлөлт хийх шаардлагатай эсэх талаар хэлэлцэж зөвлөлдлөө. Уг хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 2017-2021 онд таван жилийн хугацаанд тус аймагт хэрэгжүүлж буй билээ. 

Өнгөрсөн онд НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийн талаар орон нутгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, хүүхдийн байгууллага, олон нийтийг чадавхжуулах ажлуудыг түлхүү явуулсан юм.


Холбоотой мэдээ