Чингис хотод 100 хүүхдийн шинэ цэцэрлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-25 17:04:18

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн хүсэлтээр Арабын Нэгдсэн Эмират улсын хөрөнгөөр Чингис хотод 100 хүүхдийн цэцэрлэг барихаар болсон байна.

Өнөөдөр уг цэцэрлэгийн гүйцэтгэгч компанийн төлөөлөл хүрэлцэн ирж, Чингис хотын захирагчтай уулзаж ажлынхаа талаар танилцууллаа. Энэхүү цэцэрлэгийг Хэрлэн сумын гуравдугаар багт барих аж. 

Төлөвлөгөө ёсоор тус цэцэрлэг 2020 оны зургаадугаар сард ашиглалтад орох юм байна. 


Хэнтий аймгийн төв Чингис хотод өнөөдрийн байдлаар нэг ясли, найман цэцэрлэг, хоёр хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээ