Галт уулын дэлбэрэлт нарны туяаг нил ягаан өнгөтэй болгосон байж магадгүй

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-09-18 14:00:42

ВАШИНГТОН. /The Guardian/. Олон мянган километрийн зайд болсон галт уулын дэлбэрэлтийн улмаас нарны туяа илүү өнгөлөг болсон байх магадлалтайг АНУ-ын Колорадо муж улсын их сургуулийн судлаачид тогтоожээ.


Нар мандах жаргах үеийн энэ зуны туяаг өмнөх үеийнхтэй харьцуулахад илүү нил ягаан өнгөтэй болсныг судлаачид ажиглаж, дэлхийн давхраат мандлаас сорьц цуглуулахаар агаарын бөмбөлөг хөөргөсөн байна.


Өнгөрсөн зургадугаар сарын 22-нд ОХУ-ын “Raikoke” галт уул дэлбэрч, үүний 700 метр өргөн тогооноос агаар мандал руу үнс хий цацагдсан юм. “NASA”-гийн мэдээлснээр, Олон улсын сансрын станцын сансрын нисгэгчдэд харагдахуйц том хэмжээний дэлбэрэлт болжээ.


Raikoke” галт уулын дэлбэрэлтийн талаар нэг их санаа зовох шаардлагагүй боловч галт уулын томоохон хэмжээний дэлбэрэлтэд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг бидэнд санууллаа гэж Колорадо муж улсын их сургуулийн Агаар мандал, сансрын физикийн лабораторын мэргэжилтэн Ларс Калнайс хэлжээ. Түүний хэлснээр, галт уулын томоохон дэлбэрэлт хүн төрөлхтөнд ихээхэн нөлөө үзүүлж магадгүй ажээ.


1815 онд “Tambora” галт уул дэлбэрсний улмаас “зунгүй жил” болж, дэлхий даяар ургац муудаж байсныг Л.Калнайс онцолжээ. Судалгааны урьдчилсан дүнгээс үзэхэд давхраат мандал дахь аэрозолын хэмжээ ердийн үеийнхээс 20 дахин ихэссэн байжээ. Уг судалгааг энэ оны сүүлээр олон нийтэд танилцуулах гэнэ. 

Холбоотой мэдээ