Эгийн тэнгист 13 дүрвэгч амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2015-09-21 11:47:54

ЧАНАККАЛЕ. /ANADOLU/. Дүрвэгчид болон цагаачид тээвэрлэж явсан хийлдэг завь Эгийн тэнгист ачаа тээврийн хөлөг онгоцтой мөргөлдөн живжээ. Үүний улмаас 13 хүн, тэдний дотор, зургаан хүүхэд амь эрсэдсэн байна.

Энэ хэрэг өнгөрсөн амралтын өдөр Грекийн зүүн нутгийн Лесбос арлын эрэгт болсон аж. 46 хүнтэй завь Туркээс Грек рүү явж байжээ.

Зорчигчдын 20-ийг нь аварч чаджээ. Туркийн эргийн харуулууд сураггүй байгаа 13 зорчигчийг хайж байна.

Цагаачлалын асуудал хариуцсан олон улсын байгууллагын мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш Эгийн тэнгис болон Газар дундын тэнгисийн бусад маршрутаар Европт хүрэхээр амь өрсөн явах замдаа 2800 гаруй цагаач болон дүрвэгч амиа алджээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд