Жүдочид Монголын спорт холбоодод үлгэр дуурайлал болж чадлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-11 22:34:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны 32 дугаар олимпын наадам хаяанд ирээд байгаа тун хариуцлагатай цаг үед “Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ээс ганц хүрэл медальтай ирсэн МЖБХ-ны удирдлага, дасгалжуулагчид хариуцлагаа ухамсарлаж, Монголын жүдочид дэлхийд данстай гэдгээ нотолж ажлаа хүлээлгэж өглөө.


Тэд хийсэн гавьяатай ч, дэлхийтэй зэрэгцэж амжилтаа ахиулж чадаагүй гэдгээ эх орончоор хүлээн зөвшөөрсөн нь бахархууштай байна. Өнөөдөр Монголын топ гэгдэх спортынхонд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах сэтгэл, итгэлийн бодролыг төрүүлсэн биз ээ.


Өнөөдөр монголчуудад хамгийн их үгүйлэгдэж байгаа хариуцлага, ухамсар, ёс зүйгээ эрхэмлэхийг сануулж, үнэт зүйлээ сэргээж өгөх энэ үйл явдал өөрөө Монгол Улсын өөдлөн дэвжих, гэрэл гэгээтэй ирээдүй өөд тэмүүлэх эрч хүчийг бэлгэдлээ. Монгол тамирчид дэлхийд цахиур хагалсан амжилтуудыг гаргасаар байх нь дамжиггүй.  

Холбоотой мэдээ