Дөрөвдүгээр сарын 08-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-08 08:31:20

08.30 цагт  Бага боловсролын монгол хэлний хичээл, суурь боловсролын сургалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Баянгол дүүргийн Үндэсний лаборатори 28-р сургуульд “Сайн хичээл-үйл ажиллагаа” дүүргийн зөвлөгөөнийг зохион байгуулна.

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт "Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавих шаардлага" зөвлөгөөн Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн байранд болно.

10.00 цагт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын шав тавих арга хэмжээ ОБЕГ-ын хойд талд болно.

10.00 цагт Нийслэлийн Агаарын чанарын алба, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ерөнхий боловсролын 80 сургуульд агаарын бохирдол ба Хүүхдийн эрүүл мэнд сэдэвт сургалт зохион байгуулна. Сургалтын нээлт Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль дээр болно.

11.00 цагт Монгол Улсаас төрсөн анхны дэлхийн аварга, мастер үсчин С.Мөнхнасан Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэдмэдээлэл өгнө..

11.00 цагт Нийслэлийн иргэдэд зуслангын газар өмчлөх ажлын албан ёсны нээлт Хангарди ордны 14-н давхарт болно.

11.00 цагт Орон нутаг дахь уран бүтээлчдийн зөвлөл болон тус номын сангийн хамтын ажиллагааны нээлтийн арга хэмжээ Үндэсний төв номын санд болно.

11.00 цагт Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнд уламжлалт анагаах ухааны түүхийн музейн нээлт болно.

11.00 цагт БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Монгол-Солонгосын политехник коллежид барьж байгуулсан хичээлийн шинэ байр, урлагийн заал, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий зургаан лабораторийг хүлээн авах ёслол Эрчим хүчний яамны ард Монгол-Солонгосын политехник коллежид болно.

11.00 цагт Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх авто цуваатай холбогдуулан Нийслэлийн замын цагдаагийн газраас өөрийн байрандаа мэдээлэл хийнэ хийнэ.

11.00 цагт Форд, Яахоо, Дэлл, Миксрософт зэрэг дэлхийд алдартай компаниудын чанарын стандартыг баталгаажуулсан олон улсын чанарын байгууллага Монголд төлөөлөгчийн газраа нээж байгаа талаар Чех элчингийн хажуугийн Скай оффисын хурлын танхимд мэдээлэл хийнэ.

11.00 цагт  “Болзошгүй гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах, яаралтай тусламжийг зөв, чанартай үзүүлэх нь” сургалт “J” зочид буудалд болно.

11.30 цагт Өнөөдөр тохиож буй "Олон улсын бурханы шашинтны өдөр”-ийн хүрээнд МБШТөв Гандантэгчэнлин хийдэд Да лам мэндчилгээ дэвшүүлж, айлдвар сургаалиа айлдана.

11.30 цагт Нийслэлийн Хан-Уул дүүрэгт шинээр барьж ашиглалтад оруулсан "Усан спорт, сургалтын төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа ХУД-ын 16 хороо, Буянт-Ухаа-1 хорооллын хойд талд, 7 дугаар сургуулийн хажууд болно.

11.30 цагт Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх авто цуваанд нэгдсэн Авто болон мото клубууд Нийслэлийн замын цагдаагийн газраас 13 дугаар хороолол, Зүүн 4 замаас төв замаараа Драгон хүртэлх чиглэлд явна.

14.00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар 2016 онд Монгол Улсын хэмжээнд тариалах үр тариа, төмс хүнсий ногооны үрийн чанар, нөөц, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ.

14.00 цагт Баянгол дүүргийн Тамгын газрын Иргэний танхимд Сэтгэл судлалын багш, судлаачид оролцсон "Хүүхдийн нийгэмшихүйн зарим асуудал" эрдэм шинжилгээний хурал болно.

14.00 цагт Монгол Улсын Сангийн сайд Б.Болор болон Бүгд Найрамдах Турк Улсын олон улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр нар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын засгийн газар хоорондын Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах үйл ажиллагаа Сангийн яаманд болно.

17.00 цагт  ХБК-д УГЗ, Хөгжмийн зохиолч Сангидорж агсны охин С.Саянцэцэг багшийн сурагчдын нэгдсэн концерт болно .

Холбоотой мэдээ