Сураггүй болсон онгоцны сэг олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-07 15:20:53

ТОКИО. /Koydo/. Японы Өөрийгөө хамгаалах хүчний сураггүй алга болсон эргүүлийн онгоцоор нисч явж байсан байж магадгүй 6 хүний цогцсыг тус улсын өмнөд нутгийн уулнаас олжээ. Энэ тухай Японы Батлан хамгаалахын яам мэдээллээ.

Тус яамнаас мэдээлснээр, Кагошима мужид нисч байхдаа дөрөвдүгээр сарын 6-нд радарын дэлгэцээс алга болсон “U-125” онгоцны сэгийг мөн олсон байна.

Цэргийн онгоцыг эрж хайхад 600 орчим цэргийн албан хаагч болон гал сөнөөгчдийг дайчлан, Японы Өөрийгөө хамгаалах хүчний Агаарын цэргийн "Коноя" баазын хойно орших уулыг самнажээ. “U-125” онгоц уг баазаас хойд зүгт 10 км орчим хол зайд нисч байх үедээ радарын дэлгэцээс алга болсон байна

Д.Жаргал

Холбоотой мэдээ