УИХ-ын ирэх долоо хоногийн ээлжит бус чуулганы хуралдааны тов

Монголын мэдээ | Улс төр
ulzii@montsame.mn
2019-08-24 12:59:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы 08 дугаар сарын 26-28-ны өдөр намын бүлэг, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг танилцуулж байна.


НЭГ. Улсын Их Хурал дахь намын бүлгийн хуралдаан: 8 дугаар сарын 26-ны даваа гарагт 09.00 цагаас: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.


ХОЁР. Чуулганы нэгдсэн хуралдаан: 8 дугаар сарын 26-ны даваа гарагт 11.00 цагаас: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.


08 дугаар сарын 27, 28-ны мягмар, лхагва гарагт 10.00 цагаас тус тус болно.

Холбоотой мэдээ