2018 оны ДАШТ эхлэхэд 1000 хоног үлдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2015-09-20 11:02:34

МОСКВА. /TASS/. Хөл бөмбөгийн 2018 оны ДАШТ тэмцээн эхлэхэд 1000 хоног үлдсэнийг Москва хотод тэмдэглэлээ.

2018 оны ДАШТ-ийг хөл бөмбөг болоод бусад спортын түүхэнд дурсагдахаар сайн зохион байгуулахаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амлажээ.

ДАШТ Оросын баруун нутгийн 11 хот, тэдгээрийн дотор Москва болон Санкт-Петербург хотод болно. Эдгээр хотод цэнгэлдэх хүрээлэнгүүдийг одоо барьж байна.

ФИФА-гийн нөлөө бүхий албаны хүмүүс авлигатай холбоотой хэрэгт холбогдон Швейцарийн хууль, шүүхийнхэн шалгаж байгаа ч 2018 оны ДАШТ товлосны дагуу болно гэж ФИФА мэдэгдсэн юм.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд