Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп угтав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-08-01 07:09:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийхээр Цагаан ордонд хүрэлцэн очлоо.


Төрийн тэргүүнийг Цагаан ордонд хүрэлцэн ирмэгц АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп угтан мэндчилж, Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийхээр Цагаан ордны “Зууван” танхим буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлын өрөөг зорьсон юм.


Ганцаарчилсан уулзалт 40 орчим минут үргэлжилсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар албан ёсны хэлэлцээ хийв.

Холбоотой мэдээ