“Хурд” хамтлаг Увсын иргэдэд уран бүтээлээ хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-29 16:41:34

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй иргэдийг соён гэгээрүүлэх, залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хурд” хамтлагийн санаачилсан соён гэгээрлийн “Хайртай” аян долдугаар сарын 27-ноос 28-нд Увс аймагт үргэлжиллээ.

Хамтлагийн уран бүтээлчид Увс аймгийн хүүхэд залуучууд, ард иргэдтэй уулзаж чөлөөт ярилцлага өрнүүлсэн бол “Эх орны хийморь” шоу тоглолтыг хүргэсэн юм.

“Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан”, “Эр хүний ноён нуруу” зэрэг сэдвээр хүүхэд, залуучуудад сургалт явуулсан нь олны талархлыг хүлээсэн байна.

Мөн “Ухаалаг хэрсүү хүүхэд”, “Урмаар тэтгэе”, “Миний эх орон” нэвтрүүлгийн зураг авалтыг хийжээ. Долдугаар сарын 28-ны үдэш болсон “Эх орны хийморь” тоглолтыг хүмүүс өргөнөөр үзэж сонирхов.


Холбоотой мэдээ