Ой бүхий сумдынхан өөрсдөө байгалиа хамгаалдаг

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-07-18 13:31:15

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ой бүхий сумдад “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг  нэмэгдүүлэх” GCP/MON/008/GFF/ төсөл  хэрэгжиж байна.

Төсөлд хамрагдаж буй 26 нөхөрлөл 386 өрхийн 741 гишүүд нийт 179611 га талбайг хариуцан хамгаалж байгаа нь Хэнтий аймгийн нийт ойн нөхөрлөлүүдийн хамгаалж буй газар нутгийн 10,2 хувийг эзэлж буй.

Уг төслийн хүрээнд Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин сумдын 26 ойн нөхөрлөл, гурван сум дундын ойн анги, нэг сумын ойн анги, аймгийн БОАЖГ хамрагдан төслөөс зохион байгуулж буй сургалт үйл ажиллагаанд хамтран оролцдог аж.

Төслийн гол зорилго нь ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар нэмэгдэж, биологийн олон янз байдлын хамгаалал сайжирч, газрын доройтол буурч нүүрстөрөгчийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх зэрэг экосистемийн  ашиг тустай юм байна.

Төслөөс, Хамтын оролцоотой ойн менежментийн бодлого, хууль эрх зүйн орчинг  сайжруулах, ХООМ-г хэрэгжүүлснээр нутгийн иргэдийн амьжиргаа нэмэгдэж, биологийн олон янз байдлын хамгаалал сайжрах, Ой бүхий хойд бүс нутгийн хэмжээнд нүүрстөрөгчийн шингээлт нэмэгдэх гурван үндсэн үр дүн хүлээж байгаа гэнэ.


 

 

Холбоотой мэдээ