"Таж Махал"-ын шатан дээр селфидэж байгаад амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2015-09-19 00:47:22

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн “Таж Махал” бунхны шатан дээрээс Японы нэгэн жуулчин хальтирч унан амиа алджээ.

Нүдээр харсан гэрчийн хэлснээр, жуулчин “Таж Махал”-ын гол хаалганы хажуугийн шатан дээр селфидэж байгаад унасан байна.

“Жуулчин эрэгтэй унасныхаа дараа удалгүй ухаан алдсан. Түүнийг нэн даруй эмнэлэг хүргэсэн боловч толгойны гэмтлээ даалгүй амьсгал хураасан” гэж цагдаа нар хэллээ.

Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан хатнаа таалал төгссөний дараа барьсан, XVII зууны үед хамаарах тус бунхныг үзэж сонирхохоор өдөрт 12 мянга орчим жуулчин очдог аж.

Энэтхэг дэх Японы ЭСЯ-нд энэ хэргийн талаар мэдэгдэж, хэргийг шалгаж эхэлжээ.

Сүүлийн жилүүдэд селфидэж байгаад амиа алдсан олон тохиолдол гарсан билээ.

Тухайлбал, энэ оны тавдугаар сард Москва хотод 21 настай эмэгтэй буутай селфидэж байгаад санамсаргүй гохон дээр нь даран өөрийнхөө аминд хүрсэн юм.

Мөн энэ оны наймдугаар сард Испанид буханд туулгадаг уламжлал наадмын үеэр нэгэн эрэгтэй селфидэж байгаад буханд сэжүүлэн амиа алджээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд