Аймгийн мэргэн харваачаар Завхан аймгийн уугуул Ц.Ганхуяг тодорлоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-07-15 13:35:06
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭОрхон аймгийн баяр наадмын үндэсний сурын харвааны тэргүүн байрт Завхан аймгийн уугуул Ц.Ганхуяг тодорч “Аймгийн мэргэн” цол хүртлээ. Хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгийн уугуул Г.Эрдэнэ-Очир, гуравдугаар байрт Баянхонгор аймгийн уугуул Б.Баасанжав нар орлоо.   Эмэгтэйчүүдийн төрөлд Архангай аймгийн уугуул А.Нандин-Эрдэнэ түрүүлж “Аймгийн мэргэн” цолыг мөн хүртсэн юм. Хоёрдугаар байрт  Булган аймгийн уугуул Л.Мөнгөнзаяа, гуравдугаар байрт Увс аймгийн уугуул П.Лхамсүрэн нар орлоо.

Шагайн харваанд 14 багийн 126 харваач оролцсоноос гурав нь  Монгол Улсын гарамгай мэргэн, хоёр нь Улсын хошой мэргэн, хоёр нь  Улсын мэргэн цолтон байлаа.

Цуваа харвааны төрөлд аймгийн гоц мэргэн Г.Нэмэхбаяр 20 сумнаас 20 онож түрүүлжээ. Хоёрдугаар байрт Б.Уугантөмөр, гуравдугаар байрт аймгийн гоц мэргэн Т.Аюуш нар орлоо.

Түүнчлэн  шагайн харваанд зургаан харваач таван удаа шөвгөрч аймгийн гоц мэргэн цолны болзлыг хангасан юм. Тухайлбал, П.Отгонжаргал, О.Бямбажаргал, С.Мөнх-Очир, Ч.Цогт-Ирээдүй, Н.Батжаргал, Н.Ганпүрэв нар юм. Мөн багийн харвааны төрөлд “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ийн баг тэргүүлсэн байна.

 

 

Холбоотой мэдээ