Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-03 11:28:42

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

2016 оны дөрөвдүгээр сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Алтайн өвөр говиор 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ