Мексикт их хэмжээний мөндөр оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-07-01 15:17:04

МЕХИКО. /BBC/. Мексикийн Гуадалажара хотод хүчтэй шуурганы дараа их хэмжээний мөндөр орсны улмаас тус хотын зах мөсөнд хучигдсан байна.

Зарим хэсэгт мөсний зузаан 1.5 метр хүрч, автомашины талаар татжээ. Иргэний хамгаалалтын машин, техникүүд 5 сая хүн оршин суудаг Гуадалажара хотын гудамж, талбайг цэвэрлэж байгаа ажээ. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, их хэмжээний мөндөр орсны улмаас моднууд хугарсан боловч хүн бэртэж гэмтээгүй байна.

Үүний зэрэгцээ байгалийн ер бусын энэ үзэгдлийн улмаас хотын хэмжээнд 200 гаруй байшин сүйдэж, зарим дүүргүүдэд хэдэн арван автомашин алга болсон тухай эрх баригчид мэдэгдэв.

Мужийн захирагч Энрике Альфаро "АFP" телевизэд өгсөн ярилцлагадаа уг үзэгдлийг "ер бусын" гэж тодорхойлжээ. Мөн тэрбээр, "уур амьсгалын өөрчлөлт нь бид бүхэнд бодитоор нөлөөлж байна, ийм үзэгдэл урьд өмнө тохиолдож байгаагүй" гэж онцлов.

Aftermath of freak hailstorm in Mexico's Guadalajara, 1 July 2019

Холбоотой мэдээ