Аж ахуйн нэгжийн тооллого 5-наас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-01 12:07:46

Өмнөговь аймагт энэ сарын 5-ны өдрөөс ААН байгууллагын улсын тооллогыг эхлүүлэхээр болоод байна.

ААН, байгууллагын улсын тооллого таван жилд нэг удаа зохион байгуулагддаг учир иргэд аж ахуй нэгж байгууллагууд хариуцлагатай хандаж, өөрсдийн мэдээллээ үнэн зөв болгохын зэрэгцээ тооллогодоо идэвхитэй оролцохыг тооллогын ажлын хэсгээс анхааруулж байна. Тооллогын ажлыг уламжлалт аргаар бус онлайн хэлбэрээр явуулах ажээ.

Аж ахуйн нэгж, байгууллагын тоо хэмжээ, байршил, бүтцийг үнэн зөв тодорхойлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тэдний оруулж буй хувь нэмрийг тооцох, удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай тоон мэдээллийг бүрдүүлэх болон судалгаа шинжилгээ хийх, хөгжлийн төлөвлөлт хийхэд аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнг үндэслэн мэдээлэлийн сан бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

                                                                                                       Өмнөговь аймаг Н.Золбаяр

Холбоотой мэдээ