ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-24 21:34:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангийн төгсөгчдөөс ЭЕШ-д 800 оноо авч, амжилт гаргасан сурагчдыг тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж баяр хүргэж таван зуун мянган төгрөгөөр урамшууллаа.

Тэрээр мөн ЭЕШ-д амжилт гарган, шалгалтын дээд оноо буюу 800 оноо авч, үе тэнгийнхнээ манлайлан эцэг эх, ахан дүүс, багш нар, найз нөхдөө баярлуулж буйд талархал илэрхийлсэн юм. 

Өмнөх оны төгсөгчид буюу 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад Говь-Алтай аймгийн долоон сурагч 800 оноо авсан бол энэ хичээлийн жилд таван сурагч 800 оноо авсан байна. Тодруулбал, тус аймгийн Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Хишигдарь биологийн хичээлээр, тус сургуулийн сурагч Э.Бямбасүрэн, Ц.Мөнхцэцэг, гуравдугаар сургуулийн сурагч Н.Сэндэнханд нар нийгмийн хичээлээр, Халиун сумын ЕБС-ийн сурагч Г.Уранзаяа монгол хэлний хичээлээр 800 оноо авчээ.

Холбоотой мэдээ