Улаанбаатарт 12-14 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-31 07:58:18

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутгаар, 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст цас орж хүчтэй цасан болон шороон  шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2016 оны гуравдугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 12-14 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.  

Холбоотой мэдээ