Дөрвөн үеийн одонт ээжүүд

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-06-13 16:55:26

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн харьяат Ч.Бадамгарав гуай дөрвөн хүү, таван охин хүү төрүүлжээ. Түүний  үр удмаас охин нь болон зээ охид нийлээд дөрвөн үеийн одонт ээжүүд төрсөн байна.

Түүний долоо дахь охин Г.Дүгэрлхам дөрвөн хүүхэдтэй бол Ч.Бадамгарав гуайн хамгийн том зээ Ц.Цэрэндаш таван хүүхэдтэй, түүний долоо дахь хүүхдийн охин З.Сувд-Эрдэнэ дөрвөн хүүхэдтэй. Зээ охин З.Сувд-Эрдэнэ зургаадугаар сарын 01-ний Эх үрсийн баяраар  алдарт эхийн хоёрдугаар одонгоо хүлээн авсан юм. 

Ч.Бадамгарав гуай эдүгээ 80 нас хүрч байгаа бөгөөд залуудаа Говьсүмбэр аймагт ажиллаж байжээ. 




Холбоотой мэдээ