Модон бөмбөгийн улсын аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-12 17:12:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын аварга шалгаруулах 2019 оны модон бөмбөгийн тэмцээн энэ сарын 07-08 нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Модон бөмбөгийн талбайд амжилттай болж аваргуудаа тодрууллаа.


Тэмцээнд Багануур ХК, Мон-Алтиус, Шивээ-Овоо ХК, ХААИС-ийн “Залуу Од” спорт клуб-1,2, ТЭЦ-3 ТӨХК, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Ховд, Дорноговь зэрэг нийслэл, хөдөө орон нутгийн тамирчид оролцон 2 өдрийн турш өрсөлджээ. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХ-ны шүүгчид удирдан явуулж, цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, холимог хос, хос, талбайн цохилтын багийн тэмцээн гэсэн таван төрлөөр шалгаруулж дүнгээ гаргажээ.


Эрэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт 157 оноогоор Эрдэнэт багийн тамирчин СМ З.Байтагсүрэн, хоёрдугаар байрт 107 оноогоор ТЭЦ-3 ТӨХК-ийн тамирчин СДМ Б.Доржцэрэн, гуравдугаар байрт 158 оноогоор Багануур ХК-ийн “Залуу Од” спорт клубийн тамирчин СМ М.Хүрэлмөнх, эмэгтэйчүүдээс 165 оноогоор ХААИС багийн тамирчин, Б.Оюумаа шалгарч шинээр улсын аварга болсон бол дэд байрт 175 оноогоор “Залуу Од” клубийн тамирчин, ОУХМ Б.Оюунтуяа, гуравдугаар байрт 176 оноогоор ХААИС багийн тамирчин Э.Аюурзана нар эхний гурван байрт шалгарлаа.

Холбоотой мэдээ