Есдүгээр сарын 21-нд дэлхий даяар гал зогсоохыг уриаллаа

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2015-09-18 16:20:46

НҮБ. /Sputnik/. “Олон улсын энх тайвны өдөр”-ийг тохиолдуулан дэлхий нийтээрээ 24 цаг гал зогсоохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриаллаа.

Есдүгээр сарын 21-нд дэлхий дахин “Олон улсын энх тайвны өдөр”-ийг тэмдэглэдэг юм. Энэ онд энх тайвны өдрийг “Энх тайвны төлөө түншлэл-Бүх нийтийн бахархал” сэдвийн хүрээнд тэмдэглэх ажээ.

Жил бүрийн есдүгээр сарын 21-нд “Олон улсын энх тайвны өдөр”-ийг тэмдэглэж байх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1981 онд гаргасан юм.

Энэ өдөр НҮБ уламжлал ёсоор эхлээд "Энх тайвны хонх" дуугаргаж, дараа нь янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд