Трамп төрийн айлчлал хийхээр Японд хүрэлцэн очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-26 09:50:49

ТОКИО. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн айлчлал хийхээр бямба гарагт Япон улсад хүрэлцэн очжээ. Түүний айлчлал тавдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ. 


Трамп бямба гарагт бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзжээ. Тэрбээр ням гарагт Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой гольф тоглож, орой нь хамтдаа сүмо бөхийн барилдааныг үзэж сонирхоно.


АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын гол хөтөлбөр тавдугаар сарын 27-нд эхэлнэ. Тэрбээр энэ өдөр Японы Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан шинэ эзэн хаан Нарүхитод бараалхах юм. 


Айлчлалын сүүлийн өдөр Трамп Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний нисдэг тэрэг тээгч “Кага” хөлөг онгоцон дээр зочилно. Токиогийн булангийн Йокошүка баазад байрлаж байгаа уг хөлөг онгоцыг хөнгөн нисэх онгоц тээгч болгон хувиргахаар төлөвлөж байгаа аж. 


Трампын айлчлалын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд Японд 25 мянга орчим цагдаа нарыг дайчилсан байна. Түүнчлэн эзэн хааны ордон, ерөнхий сайдын ордон, Ханэда нисэх онгоцны буудлыг хамгаалалтад авчээ. 


Холбоотой мэдээ