Асанояама түрүүлэх нь тодорхой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-25 17:12:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёгийн 14 дэх өдрийн барилдаанд 71 дэх их аварга какүрюү М.Ананд тамаваши Точиношинд унав. Ингэснээр М.Ананд 10 даваа, 4 унаатай болж, энэ башёд түрүүлэх боломжгүй болов.


Энэ башёд озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдаж байгаа Точиноши ийнхүү их аваргыг давснаар 10 даваа, 4 унаатай цолоо хамгаалж үлдэж байна. Энэ өдрийн хамгийн сонирхолтой учраа нь түрүү бөхийг тодруулах озэки Гойэдо, Асанояама нарын барилдаан байлаа.


Энэ барилдаанд Асанояама, Гойэдог унагаж 12 дахь даваагаа авч, 2 унаатайгаар Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёд түрүүлэх нь тодорхой болов. Минато дэвжээний Сэкиваке Ичиножёо А.Ичинноров баруун өвдөгний гэмтлийн улмаас 3 өдөр башёг өнжөөд дахин барилдаж 2 даваа аваад байсан бол өнөөдөр Рюүдэнд өвдөг шороодлоо. Харин тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр учраа бөхөө давснаар 10 даваа, 4 унаатай байна.  

Холбоотой мэдээ