“Дөрвөлжин” цементийн үйлдвэр ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-21 16:37:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тайшир суманд барих "Дөрвөлжин" цементийн үйлдвэрийн шав тавих ёслол боллоо. 

Энэхүү шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид албаны бусад хүмүүс Тайшир сумын иргэдийн хамт оролцсон юм.

Цементийн үйлдвэр ашиглалтад орсноор жилд 180 мянган тонн цемент үйлдвэрлэн баруун бүсийн аймгуудын хэрэгцээг хангаж, бүсийн барилга байгууламж, орон сууцны үйлдвэрлэлд ихээхэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой ажээ. Уг үйлдвэрийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахыг зорин ажиллаж байгаа гэнэ.


Холбоотой мэдээ