Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар Б.Батсайханыг томиллоо

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-05-19 18:07:14

Хэнтий /МОНЦАМЭ/ Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар дэд хурандаа Бадгарын Батсайханыг томиллоо.

Тэрбээр Өндөрхааны нэгдүгээр арван жилийн сургуулийг төгссөн, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас ажлын гараагаа эхэлж байжээ. Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Түүний аав Цагдаагийн байгууллагад 40 жил ажилласан мөрдөн байцаагч бэлтгэл хошууч Г.Бадгар гуайг хэнтийчүүд андахгүй.

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Ж.Болдыг Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргаар томилсон байна.

Холбоотой мэдээ