БНАСАУ-д энэ онд маш бага хур тунадас унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-05-16 12:12:14

ПЁНЬЯН. /Yonhap/. Энэ он гарсаар БНАСАУ-д унасан хур тунадасны дундаж хэмжээ сүүлийн 37 жилд байгаагүй бага хэмжээнд байгаа тухай тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ лхагва гарагт мэдээлжээ. БНАСАУ-д ган гачгийн улмаас хоол хүнсний хомсдол нүүрлээд байгаа тухай олон улсын байгууллагууд мэдээлж буй үед энэхүү мэдээлэл гарсан юм.


2019 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын эхэн үе хүртэл БНАСАУ-д 54.4 миллиметр бороо, цас орсон нь 1982 онд 51.2 миллиметр хур тунадас унаж байснаас хойших хамгийн бага хэмжээний хур тунадас унасан улирал болжээ. Түүнчлэн энэ оны үзүүлэлтийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 42.6 миллиметрээр буурсан байна.


"Тавдугаар сарын эхний 10 хоногт манай улсад унасан хур тунадасны дундаж хэмжээ дөнгөж 0.5 миллиметр байсан бөгөөд төвийн болон зүүн нутгууд болох Пёньян, Нампо, Хванхэ, Кангвон мужид бороо огт ороогүй" гэж “KCNA” агентлаг мэдээлжээ. 

Холбоотой мэдээ