Хөрөнгийн бирж 7 тэрбум 407 сая 539 мянга 661 төгрөгийн арилжаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-28 09:31:19

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 7 тэрбум 407 сая 539 мянга 661 төгрөгийн арилжаа хийжээ.

5 удаагийн арилжаагаар “АПУ”, “Тавантолгой”, “Дархан нэхий” “Говь” зэрэг 44 зомпаний 81 мянга 527 хувьцааг 101 сая 176 мянга 661 төгрөгөөр арилжаалжээ. Мөн анхдагч зах зээлийн арилжаагаар 72 мянга 168 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг 7 тэрбум 216 сая 800 мянган төгрөгөөр борлуулав.

Ингэснээр энэ сарын 25-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1 их наяд 291 тэрбум 678 сая 970 мянга 083 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.58 хувиар буурлаа. Мөн "MSE ALL" индекс 800.43 нэгж болж 0.47 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ