"Түмний манлай" хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-08 23:11:18


Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЗДТГ, “Хантайшир” бөхийн дэвжээ хамтран хэрэгжүүлж буй “Түмний манлай” хөтөлбөрийн хүрээнд өсвөрийн үндэсний бөхийн шигшээ барилдааныг зохион байгуулж байна.                                                Уг хөтөлбөрийг Алтай нутгаас шинэ аваргуудыг тодруулах, нутгийн бөхчүүдийн залгамж үеийг бэлтгэх, тэднийг спортын төрлүүдээр өндөр түвшний дасгалжуулагчидтай хичээллүүлж улс, дэлхийн, олимпын аварга болгон хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй ажээ. 

Өсвөрийн бөхийн барилдааны нээлтэд тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм, “Хантайшир” дэвжээний гүйцэтгэх захирал, Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар үг хэлсэн бол “Хантайшир” дэвжээний зөвлөх багш Д.Бадрах, Ерөнхий дасгалжуулагч С.Багахүү, дасгалжуулагч Ч.Дагвадорж, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Соронзонболд, улсын начин н.Шоовдойхүү, Б.Хишигбаатар тэргүүтэй бөхчүүд оролцлоо.

Байр эзэлсэн бөхчүүдийг “Хантайшир” бөхийн дэвжээний өсвөрийн шигшээ багт чөлөөт болон жудо бөхөөр хичээллэх урилга, медаль батламж, мөнгөн шагналаар урамшуулах юм.

Холбоотой мэдээ