Эцэг, эхчүүдээс мөнгө хураасан багшийг ажлаас халах үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-07 10:21:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагуудын ээлжит шуурхай хурал өнөөдөр хуралдлаа. Хурлаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70321111 утсанд өнгөрөгч 7 хоногт иргэдээс ирсэн санал, гомдлыг танилцууллаа.

Зарим сургуулийн багш нар сургууль, цэцэрлэгийн төгсөлт ойртож байгаа энэ үед төгсөлтийн баяр тэмдэглэх нэрээр эцэг, эхчүүдээс мөнгө хурааж байна гэсэн гомдлууд 7032-1111 утсанд ирсэн байна.
"Сургууль, цэцэрлэгийн багш нар, удирдлагууд “Эцэг, эхийн зөвлөл” санаачилсан гэсэн хариултаар энэ асуудлыг өнгөрөөсөөр ирсэн. Эцэг, эх, сурагчдаас мөнгө татах явдлыг шат шатандаа анхааралдаа авч, таслан зогсоох шаардлагатай байна. Багш нар ямар нэгэн шалтгаанаар эцэг, эхчүүдээс мөнгө хураасан нь тогтоогдвол тухайн багшийг ажлаас нь чөлөөлж, удирдлагуудад хариуцлага тооцно" хэмээн аймгийн Засаг дарга онцгой анхааруулсан бөгөөд энэ асуудлыг цаашид дахин гаргахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэнд үүрэг болголоо.

Холбоотой мэдээ