Хоршоо, газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-29 14:41:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачилгаар Говь-Алтай аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хоршоо, газар тариалан эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн”-ийг энэ сарын 29-ний өдөр Алтай хотноо зохион байгуулж байна.

Зөвлөгөөнийг тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм нээж үг хэлсэн бол УИХ-ын  гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд оролцогчдод баяр хүргэж, цаашид газар, тариалан эрхлэгчдэд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. 

Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны Газар, тариалангийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Д.Есөн-Эрдэнэ, “Алтай нутгаа хөгжүүлье” ТББ-ын тэргүүн Д.Ариунболд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал,  Засаг даргын орлогч Ж.Ганбат, сумдын Засаг дарга нар, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, хоршоо, газар тариалан эрхлэгч 200 гаруй хүн оролцож байна

Зөвлөгөөнөөр Хүнс, хөдөө аж ахуйн яам болон орон нутгийн зүгээс хоршоо, газар тариалан эрхлэгчдэд чиглэсэн бодлого төлөвлөгөө, цаашид хэрэгжүүлэх ажлууд хийгээд тэдэнд тулгамдсан асуудлуудын талаар санал бодлоо солилцох юм. 

Холбоотой мэдээ