МАН-ын бүлэг АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, дэмжжээ.
АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийг хугацаа 2017
оны арваннэгдүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын
шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлсэн юм.
АТГ-ын даргад нэр дэвшигч
З.Дашдаваа нь:
Мэргэжил: Эрх зүйч, хууль зүйн
ухааны магистр
Боловсрол:
-1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
-МҮДС
Хууль зүйн ухааны магистр
Ажлын туршлага:
-1995-1996
онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
-1996-2001
онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст
хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
-2002-2003
онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
-2003-2006
онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
-2006-2008
онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн
тасгийн дарга;
-2008-2014
онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
-2014-2017
онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
-2017
оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн
хоёрдугаар хэлтсийн дарга
-Одоо
Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.
АТГ-ын
дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь:
Боловсрол:
-Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
-ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
-2007-2016 оны хооронд АТГ-т
хэлтсийн дарга
-2016-2017 оны хооронд Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга