Аяны хүрээнд орчны бохирдлыг бууруулсан жишиг сумтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-23 13:57:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Иргэдийн оролцоотойгоор эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулан, орчны бохирдлоос шалтгаалсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Цэвэр орчин-Эрүүл Алтай” аян Говь-Алтай аймагт өрнөж байна.

Аяны хүрээнд орчны бохирдлыг бууруулсан жишиг сумтай болох, сум бүр хоёроос доошгүй жишиг гудамжтай болох, стандартын болон сайжруулсан нүхэн жорлон, бохирын цооног, хогийн савтай айл өрх, албан байгууллагуудын тоог нэмэгдүүлэх үндсэн зорилтуудыг дэвшүүлжээ.

Уг аяныг Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгонд өрнүүлэхээр тус аймгийн ЗДТГ, ЭМГ, БОАЖГ, Хүйсийн говь цэцэг нуурын сав газрын захиргаа, Мэргэжлийн хяналтын газар хамтран ажиллаж байна. Аян дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл үргэлжлэх ажээ. 


Холбоотой мэдээ