Эмч нарын харилцаа, хандлагыг өөрчлөх сургалт зохион байгуулах үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-22 22:40:57
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр  Өрхийн эрүүл мэндийн үйл ажиллагаатай холбоотой асуудлын талаар онцлон ярилаа.

Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авдаг 70353511 утсаар өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмч нарын харилцаа, хандлагын талаар сүүлийн үед ихэд гомдол ирэх болжээ. Иймд аймгийн Засаг дарга Д.Батлут Нийгмийн бодлогын хэлтэс болон Эрүүл мэндийн газрын удирдлагуудад эмч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцаа, хандлагыг нь өөрчлөх сургалт зохион байгуулах үүрэг өглөө.

Мөн зөвлөгөөний үеэр Ус цаг уур, орчны шинжилгээний төв ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдал болон хуурайшилттай холбоотой мэдээлэл хийсэн юм. Тус газар иргэдэд сэрэмжүүлэг мэдээг гар утас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж байгаа ч иргэд санамсар болгоомжгүйгээсээ болж гал алдах, хүчтэй салхи, шуурганд цохиулах эрсдэлтэй байгааг анхаарууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд, “Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар” ОНӨҮГ энэ өвөл хүлэмждээ 55000 гаруй цэцэг ургуулсан бөгөөд зургаадугаар сард Эрдэнэт хотынхоо ногоон байгууламж,  зам талбайд  суулгахаар бэлдэж байгаа гэлээ.  

Холбоотой мэдээ