Хэнтий аймгийн хэмжээнд төл бойжилт 99.7 хувьтай байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-04-18 21:58:01

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 18 сумын 89 багт 10,8 мянган малчин, мал бүхий өрхөд нийт 4,6 сая толгой буюу хонин толгойд шилжүүлсэнээр 8,1 сая толгой мал хаваржиж байна.

Аймгийн хэмжээнд төллөвөл зохих нийт 2,2 сая толгой хээлтэгчийн 2,2 хувь болох 47086  мянган толгой мал төллөж, 46935 мянган толгой төл бойжиж байгаа ба төл бойжилт 99.7 хувьтай байна. Том малын зүй бус хорогдол 7223 толгой гарсан нь нийт малын 0.16 хувийг эзэлж байна. Нийт хорогдсон малын ихэнх хувийг Баянхутаг, Дэлгэрхаан, Батноров сумын мал эзэлж байгаа аж.

Энэ онд сумдын аюулгүйн нөөцөд 1581 тн өвс бэлтгэсний 91 хувийг, 312,9 тн тэжээл бэлтгэсний 93 хувийг малчдад худалдан борлуулснаар одоогоор сумдын нөөцөд 146 тн өвс, 24 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Мөн аймгийн аюулгүйн нөөцөд 215 тн өвс, 686,9 тн тэжээл хадгалагдаж байна.


 

 

 

 

Холбоотой мэдээ