Ардын багш цолыг Г.Лхаахүүд хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-11 11:58:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 63, 64 тоот зарлиг гаргаж, боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан багш нарын алдар гавьяаг үнэлэн төрийн дээд цол, одон медалиар шагналаа.

Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролыг зөв төлөвлөх оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээв.

Цол тэмдгийг Ерөнхий сайдын ивээл доор зохион байгуулж байгаа Монголын багш нарын долдугаар их хурлын нээлтийн үеэр гардууллаа. 

Гавьяат багш цолоор нийслэлийн Тусгай боловсролын 55 дугаар сургуулийн багш Чулуунбаатарын Ганбилэг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Галсаагийн Гүндэгмаа, Сургуулийн өмнөх боловсролын ахмад багш Пэрэнлэйн Дулмаа, Мэргэжлийн боловсролын сургуулийн арга зүйн төвийн захирал Сэнгээгийн Цээпэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүмүүн цогцолбор сургуулийн багш Магсарын Шагдарсүрэн, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш Алтангэрэлийн Эрдэнэбаатар нарыг шагнасан юм.


Холбоотой мэдээ