Элэглэгч Б.Бадарч “Хачиртай инээд” шог зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-02 12:59:49

Хэнтий /МОНЦАМЭ/ Биндэр сумын гуравдугаар багийн өндөр настан шог зураг сонирхогч, элэглэгч Банзраагийн Бадарч “Хачиртай инээд” шог зураг, элэглэлийн бүтээлийн үзэсгэлэнгээ сумын ирдэддээ дэлгэн үзүүллээ.

Үзэсгэлэнд Б.Бадарч гуайн бичсэн “Сэтгэлийн өглөг”, “Тэнгэрлэг явнаа Та нар минь”, “Хачиртай инээд”, “Сэтгэлийн зул бөхөөгүй” уран бүтээлийн эмхтгэл ном, шог зураг 44, элэглэл 43 бүтээлүүд тавигдсан бөгөөд  өнөө үеийн нийгэм, улс төр, ард олны амьдралд өрнөдөг бодит асуудлыг хошин маягаар илэрхийлсэн нь олны ташаалыг хүртсэн юм.

Тэрбээр хэлэхдээ: “Ахмад настан тэтгэвэрт гарахдаа хэзээ ч өөрийгөө хөгширсөн гэж бодож болохгүй, өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, сэхээрүүлж байвал урт удаан эрүүл амьдарч зөнөгрөлд хэзээ ч өртөхгүй шүү” гэлээ.

Нээлтийн үеэр сумын Засаг дарга С.Эрхэмбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Сэргэлэн болон нутгийн буурал Дорждагва нар Б.Бадарч гуайд амжилт хүсч гарын бэлэг гардуулав.

Холбоотой мэдээ