Японд нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаж авдаг үйлдвэр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-03-21 17:01:58

ТОКИО. /TASS/. Япон улсын Байгаль орчны яам уур амьсгалын дулааралтай тэмцэх хөтөлбөрийн хүрээнд агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаж авах ажлыг 2020 онд эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Ялгаж авсан бодисоо дараа нь түүхий эдийн хувиар янз бүрийн зорилгоор ашиглана гэж “NHK” телевизээр мэдээлэв.


Японы эрх баригчид агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хийн хаягдлыг бууруулах хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Гэхдээ тус улсын Засгийн газар асуудалд өөр өнцгөөс хандахаар шийдэж, агаарт аль хэдийнэ орчихсон эдгээр бодисын хэмжээг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудлыг шийдэхийг оролдож байна.


Энэ зорилгоор агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаж цуглуулах, шингэрүүлэх тоног төхөөрөмжийг хэдийнэ бүтээжээ. Байгаль орчны яамны мэргэжилтнүүд туршилтын жижиг үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна. Уг үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулах аж. Шингэрүүлсэн нүүрстөрөгчийн давхар ислийг гал унтраах системийн зэрэг янз бүрийн салбарт өргөнөөр ашиглаж болох гэнэ.


Холбоотой мэдээ