Олимпын наадмын бамбарыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2019-03-20 17:15:20

ТОКИО. /TASS/. Ирэх онд болох зуны Олимпын наадмын бамбарыг Японы нийслэл Токио хотод танилцуулжээ.


Японы Үндэсний олимпын хорооноос мэдээлснээр, хөнгөн цагаанаар хийсэн бамбар 1.2 кг жинтэй байна. Япон улсын бэлгэ тэмдэг болсон сакура модны цэцгийн хэлбэрээр бүтээсэн бамбарыг асаах үед дэлбээ бүрээс гал бадран нийлэх аж.


Бамбарыг хийхдээ 2011 онд болсон газар хөдлөлт, цунамид өртсөн хүмүүсийг байрлуулах түр орон сууц барихад ашигласан боловсруулсан хөнгөн цагаанаас авч оруулжээ. Энэ нь 2011 оны гуравдугаар сарын 11-ний байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх, бүс нутгийг сэргээн босгох ажлыг дэмжих зорилготой байна.


Олимпын бамбарыг ирэх оны гуравдугаар сарын 11-нд асаах төлөвтэй байна. Бамбарын буухиа гуравдугаар сарын 26-нд Фүкүшима мужаас эхэлнэ. Фүкүшимад мөн Олимпын хөтөлбөрт орсон бейсбол, софтболын тэмцээн болох аж.


2020 оны зуны Олимпын наадам долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд Токио хотноо болно.


Холбоотой мэдээ