Заамарын уурхайн нурангид дарагдсан зургаан ажилтны хоёрыг нь аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-01 00:56:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Эко Алтан Заамар" ХХК-ийн уурхайн хөрс  өчигдөр /2019.02.28/ нурж, зургаан ажилчин техниктэйгээ дарагджээ. Аврагчид ослын голомтоос хоёр хүнийг эсэн мэнд авраад байна.


Төв аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн ослын газрыг хамгаалалтанд авч, Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах албаны 20 гаруй аврагч үргэлжлүүлэн дөрвөн хүнийг 80 метрийн гүнээс аврахаар ажиллаж байгаа юм. Мэргэжлийн хяналт, онцгой байдал, эмнэлгийн тусламжийн баг мөн ажиллаж байна.


Энэ сарын 27-ны шөнийн 23 цагийн орчимд тус сумын нутагт дөрвөн баллын хүчтэй газар хөдөлснөөс осол гарах шалтгаан болсныг албаны эх сурвалж мэдээллээ. 

Холбоотой мэдээ