Сэлэнгийн боксчид мөнгөн медаль хүртэв

Орон нутагт | Сэлэнгэ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 16:53:19

Үндэсний хэмжээнд,олимпийн дайтай зохион байгуулж байгаа Монголын хүүхдийн спортын 5-р их наадмын боксын спортын төрөлд Сэлэнгийн тамирчид багаараа 2-р байрт шалгарч, мөнгөн медаль хүртлээ. 

Уг их наадмын  боксын тэмцээнд нийт 18 байгууллагын 115 тамирчин 6 өдрийн турш хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээнээс Сэлэнгийн боксчид алтан медаль нэг, мөнгөн медаль хоёр, хүрэл медаль 6-г авч багаараа мөнгөн мeдаль хүртлээ. 

Ч.Отгонцэцэг  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд