Сүрьеэгийн эрт илрүүлгийн оношилгоо хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-14 15:22:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Эрүүл–Сүрьеэгүй ирээдүйн төлөө бид хамтдаа”, “Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөр үргэлжилж байна. Энэ удаагийн сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэг оношлогоо “Сүрьеэг бууруулъя” уриан дор Сэлэнгэ аймгийн Баянгол суманд энэ сарын 11-13-нд хийлээ.

Энэхүү үйл ажиллагаагаар сүүлийн 5 жилд сүрьеэгээр өвчлөгсдийн хавьтал болон эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан үзлэг оношлогоо явуулж байгаа юм. Энэ удаа Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газрын хүсэлтээр Улаанбаатар хотын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдийн баг өвчлөлийн байдалд дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Баянгол суманд цээжний хөндийн эмгэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппарат бүхий явуулын баг ажиллаж, цэрний түрхэцийн шинжилгээг мөн давхар авч байгаа юм байна.

 

Холбоотой мэдээ