Увсын зарим суманд хаваржилт хүндэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-13 17:03:47

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, цас орсны улмаас зарим сумдад хаваржилт хүндэрч эхлээд байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс энэ сарын 11-ний өдөр хуралдаж, дөрвөн ажлын хэсэг гарган Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Хяргас сумдад ажиллуулж байна.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг хаваржилт хүндрээд байгаа Өлгий, Өмнөговь, Тариалан суманд хоёр өдөр ажиллаад иржээ. Тус сумдын аюулгүйн фондод нөөцөлсөн өвс тэжээлийг малчдад тараагаад дууссан бөгөөд одоогоор малын хорогдол, хээл хаялт их байгаа аж.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссыг энэ сарын 14-нд дахин шуурхай хуралдуулж, хаваржилт хүндрээд байгаа сумдын мэдээллийг нэгтгэн хэлэлцэж тодорхой шийдвэр гаргахаар болоод байна. 

Тэрчлэн өнгөрсөн 11-р сард болсон хүчтэй шуурганы улмаас бэлчээр дэх сул өвс хийсч, 12, 1, 2 дугаар сард удаа дараа орсон цасны улмаас мал бэлчээрлэх боломжгүй болж өлдөх, хүйтний эрч 35-45 хэмд хүрснээс осгож бээрэх, зарим малчид хаваржааны бууринд буусан тул өтөг бууц муутайгаас мал хэвтэртээ хайрагдах байдалтай байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссыг энэ сарын 14-нд дахин шуурхай хуралдуулж, хаваржилт хүндрээд байгаа сумдын мэдээллийг нэгтгэн хэлэлцэж тодорхой шийдвэр гаргахаар болоод байна.

 

Холбоотой мэдээ