Зүүнхангай сум Цахим үйлчилгээний нэгдсэн төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулж, хөдөө орон нутгийн, тэр дундаа сумдын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах шийдвэр гаргаснаар 2019 оноос эхлэн бүх суманд Цахим үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн Зүүнхангай суманд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар холбооны шинэ байр, цамхаг барьж, цахим үйлчилгээний нэгдсэн төв "Хур систем"-ийг ажилд орууллаа.
Тус төв
байгуулагдсанаар тус сумын
ард иргэд төрийн үйлчилгээний 200 гаруй төрлийн лавлагаа мэдээллийг сумын
төвөөсөө шуурхай авах боломжтой болж байна.
Энэхүү арга хэмжээний нээлтэд
УИХ-ын
гишүүн, Сангийн
сайд Ч.Хүрэлбаатар, ХХМТГ-ын дарга Б.Чинбат, МХС ТӨК-ийн орлогч захирал
Б.Мөнхбат болон аймгийн удирдлагууд оролцож ёслолын тууз
хайчиллаа.
Өмнө нь төрийн үйлчилгээг хүртэх гэж цаг заваа гарздаж,
олон тийш гүйдэг байсан бол ийнхүү нэг дороос төрийн бүх төрлийн үйлчилгээг
хүртэх болсондоо баяртай байна хэмээн Зүүнхангай сумын ард иргэд ярьж байна.
Холбоотой мэдээ

