“Хөгжлийн харандаа” экспо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-17 15:09:53

Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилготой “Хөгжлийн харандаа” экспо энэ сарын 26, 27-нд Оросын соёл, шинжлэх ухааны төвд болно.

Энэхүү үйл ажиллагааг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар санаачлан Нийслэлийн хүүхдийн холбоо хамтран хэрэгжүүлэх юм. Экспод нийслэлийн хэмжээн дэх сургалтын төв, спорт, урлагийн дугуйлан, хүүхдийн өөрийн оролцооны байгууллага, хүүхдийн үүсгэл санаачлагын байгууллагууд оролцоно. Уг арга хэмжээнд хүрэлцэн очсоноор хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан зохион байгуулах юм. Мөн хүүхдийн эрсдэлийн түвшин тогтоох програмд бүртгэлтэй 60 хүүхдийг үзэсгэлэнд оролцогч байгууллагуудад хуваарилж, тухайн байгууллагын хөгжлийн үйл ажиллагаанд хамруулах аж.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд