Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-22 23:42:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн  хурлаар томуу, томуу төст өвчний талаар хэлэлцэж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.

Уг өвчлөлөөс шалтгаалан өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын сургуулийн амралтын ирэх сарын 11 хүртэл сунгасан байсан өнөөдөр ийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, 2019 оны 1 дүгээр сарын 3 дугаар 7 хоногийн амбулаторийн үзлэгийн дундаж, тандалтын судалгаа 10,2-15,2 хувьд хүрчээ. Тиймээс өвчний тархалтыг бууруулах, халдварлах эрсдэлийг багасгах зорилгоор аймгийн Засаг даргын захирамж гаргасан аж.

Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын салбарын үйл ажиллагааг ирэх сарын 10 өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосон бол аймгийн хэмжээнд нийтийг хамарсан үйл ажиллагаа, дугуйлан секц зэрэг хичээлээс гадуур үйл ажиллагаа явуулахыг хориглолоо.

Холбоотой мэдээ