Хэрлэн сумын Тахилгат тосгонд малын халдварт галзуу өвчин гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-01-19 09:09:54

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Хэрлэн сумын наймдугаар баг буюу Тахилгат тосгоны нутаг Овоот гэдэг газар малчны суурьт малын галзуу өвчин тогтоогджээ.

Энэ дагуу сумын Засаг даргын захирамжаар 2019 оны нэгдүгээр сарын 17-ноос тухайн бүс нутагт 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга Г.Болдын удирдлагаар Хэрлэн сумын Мал эмнэлгийн тасаг, Тахилгат тосгон, мал эмнэлгийн Хэрлэн Экспресс ХХК тус тусын үүрэг чиглэлийг авч ажлаа эхэлжээ. Тодруулбал, хорио цээр тогтоосон бүс нутгаас гадагш халдварт галзуу өвчин тархахаас сэргийлэх, вакцинжуулалтыг бүрэн хийх, тухайн бүс нутгаас гадагш малын гарал үүслийн бичиг гаргах, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх тээвэрлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглон хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ